Wednesday, July 23, 2014

hairiin tuhai uguulleg

2007 оны зун. Тэр зун миний амьдралд үнэхээр мартагдахааргүй сайхан зун болж өнгөрсөн юм. Улаанбаатарын зун сайхан болдог. Тэр зун залуусын машинд DZ man Фрийдомоо хадааж, охид цэцэгт богино даашинзаа өмсөцгөөж Улаанбаатарын гудамж эгээ л Парисын загварын 7 хоногийн тайз шиг тансаг чамин үзэмжээр эрээлж байлаа. Хаа сайгүй халуухан үдэшлэг, парти тасрахгүй үргэлжилнэ. Тэр нэгэн орой би найзынхаа хамт цагийг хөгжилтэй өнгөрөөхөөр гадагшаа гарсан юм. Нэлээд хэдэн газраар орсон боловч үнэндээ санаанд таарах газар байсангүй лдээ.
Эхлээд дөнгөж нээгдээд удаагүй байсан Метрополис орсийн, тэнд хэдэн танидаг нөхдүүдтэй тааран хэд гурван үг солиод гарч, 13-р хороололд байсан Амнезиа гэдэг клубт нэлээд саатлаа. Үнэндээ тэр үед Метро-г хаасны дараа тэнд ихэнх нь очдог юм шиг санагдаж байсан. Яагаад гэвэл Метро*д байсан нэлээд хүмүүс тэнд ирчихсэн байсан. Тэндээс гараад Амрита гэдэг клубт очлоо. Клуб нэлээд ихтэй хүнтэй байхын дээр байнгын үзүүлбэр болох стриптиз эхлэх цаг болсон байсан юм. Нэлээд халчихсан 2 залуугийн хувиар шөнийг сайхан өнгөрөөх бүсгүй хайж байсан нь мэдээж л дээ. Тэнд 2лахнаа явж байгаа сайхан бүсгүйчүүд бас сууж байлаа. Тэнд байсан хүн бүхний анхаарал тэдэн дээр байсан гэхэд хилсдэхгүй. Хундагатай дарсаар дайлж танилцах гэсэн залуусын оролдлого тасрахгүй, залуусыг эрвээхэйн дундах цэцэг шиг татаж байгаа тэр сайхан бүсгүйчүүдэд хордсон, атаархсан, зэвүүцсэн, сонжсон бүсгүйчүүдийн харцыг ч бас тэр 2 өөрийн эрхгүй татаж байсан юм.
Би нэлээд суулаа. Стриптиз үзүүлбэр дууссаны дараа манай найз надад явахыг санал болгодог юм байна. Би шууд босоод соронзон мэт татагч сайхан бүсгүйчүүдийн ширээрүү ойртон очсон юм. Үл тоож, сонжсон харцаар хальт ширвэн суух бүсгүйчүүдэд нэрээ хэлэн танилцах хүсэлтэй байгаагаа дуулгаад ширээнд суучихлаа. Тэр бүсгүйчүүдийн өндөр нуруутай, буржгар үстэй, гоолиг биенд нь хачин гэмээр зохисон хар даашинзан дээр өргөн бүс бүсэлсэнийг нь Роза, харин арай намхавтар биетэй ч намирсан хар үстэй, цагаан богино даашинтай, савх шиг цагаан хуруундаа нарийн янжуурыг хавчуулж донжтойхон суух бүсгүйг нь Энжи гэдэг аж.
Хэтэрхий их чимээтэй байсан тул олон юм ярьж чадсангүй, дэмий л бүсгүйчүүдэд дарс захиаллаа. Тэд ч намайг үл тоон царай гаргаж захиалсан дарсанд маань уруулаа ч хүргэсэнгүй. Би ч байдал нааштай биш байгааг анзаараад явахаар босохдоо тэр ширээний бүх тооцоог төлөөд Розагаас утасных нь дугаарыг авч чадлаа.
Клубээс гарч ирэхэд сэрүүхэн агаар цээж дүүрээд 7 дугаар сарын нэгэн үдэш үнэхээр сайхан байлаа. Шинэхэн танилцсан бүсгүйн тухай бодох эгшинд утасны дугаараа хэлэхэд нь Розагаас үнэртэж асан анхилам тансаг үнэр нь үнэртэж, ялдамхан хоолой нь сонсогдох шиг болж байлаа. Тэссэнгүй утсанд “Сайхан бүсгүй минь, чамтай танилцахад таатай байлаа” гээд зурвас илгээчихэв. Гэхдээ энэ мессеж Роза бид 2-ын хайр дурлалын эхлэл болох байсныг би мэдээгүй юм.

No comments:

Post a Comment